СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн төслийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Кекен, Манчук
dc.date.accessioned 2018-01-26T04:15:47Z
dc.date.available 2018-01-26T04:15:47Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/892
dc.description.abstract Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх болсон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийн эрсдэлийн удирдлага Засгийн газрын зүгээс болон хувийн хэвшлийн зүгээс хангалтгүй байгаа гэсэн таамаг дэвшүүлэн Монголд хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийн эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг тодорхойлсон. Судалгааны үр дүнд хүний нөөцийн мэдлэг, ур чадвар дутмаг, эрсдэлийн удирдлагын мэдээллийн бааз үүсээгүй, удирдлагын зүгээс эрсдэлийн удирдлагын тогтолцооны хэрэгцээг үнэлдэггүй болон арга зүй дутмаг байх гэсэн асуудлууд нь Монголд хэрэгжиж буй уул уурхайн төслүүдэд эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэхэд саад учруулдаг болохыг тодорхойлсон. Судалгааны нэгдүгээр бүлэгт сэдвийн тайлбар, төслийн удирдлага, эрсдэлийн удирдлага болон уул уурхайн төслийн эрсдэлийн удирдлагын онол, арга зүйн судалгаа, хоёрдугаар бүлэгт судалгааг хийж гүйцэтгэх арга зүйн талаар дэлгэрэнгүй оруулсан бол гуравдугаар бүлэгт Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал болон тэдгээрийн төслийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны талаар судалсан. Судалгааны ажлын дөрөвдүгээр бүлэг буюу үндсэн судалгааны хэсэгт эхний 3 бүлэгт хийгдсэн судалгааг үндэслэн Монголын улсад уул уурхайн төслийн эрсдэлийн удирдлагад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэр арга барилын талаар судалсан болно. Судалгааны үр дүнд олон улсын уул уурхайн төслийн эрсдэлийн онол болон шилдэг практикийг үндэслэн Монголд хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах тодорхой хувилбар, арга барилыг санал болгосон. en_US
dc.subject уул уурхай en_US
dc.subject эрсдэлийн удирдлага en_US
dc.subject төслийн менежмент en_US
dc.subject гүйцэтгэлийн удирдлага en_US
dc.subject төслийн эрсдэл en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Уул уурхайн төслийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах