СЭЗИС - Бүтээлийн сан

Крипто валютын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Мягмарсүрэн, Билгүүдэй
dc.date.accessioned 2018-01-26T03:58:06Z
dc.date.available 2018-01-26T03:58:06Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/887
dc.description.abstract Манай улсын иргэд болон бизнесийн байгууллагууд сүүлийн үед крипто валютын талаар ихээр сонирхож боловч санхүүгийн мэдлэг, мэдээллийн аюулгүй байдал эмзэг байгаа үед крипто валютын эрсдэлийн талаар зайлшгүй судлах шаардлага тулгараад байна гэж үзэн энэхүү судалгааны ажлыг хийлээ. Энэхүү судалгааны ажил нь крипто валют, түүний үндсэн технологийн талаар болон гадаад орны туршлагуудыг судлан учирч болох эрсдэлүүдийг тодорхойлж, түүнээс сэргийлэх арга замыг олоход оршино. Крипто валютын зах зээлд 68%-иас дээш эзэлж байгаа Биткойн болон Эфириум гэсэн хоёр валют дээр суурилав. Крипто валютын цаашдын хандлагыг тодорхойлохоор хугацааны цувааны бүрэлдэхүүний шинжилгээ, хэрэглэгчид, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд, улс оронд учруулж болох эрсдэлийг тодорхойлохын тулд 60 кейс, мэдээллийг цуглуулан кейс судалгааны аргаар учруулж болох эрсдэлүүдийг тодорхойлж, эрсдэлүүдийн учир шалтгааныг олохоор алдааны модны шинжилгээ хийлээ. Эрсдэлийн эх сурвалж дээр үндэслэн түүнээс сэргийлэх арга замыг тодорхойллоо. Судалгааны үр дүнд BTC болон ETH-ийн үнийн трендийг тодорхойлохоор хугацааны цувааны шинжилгээ хийж үзэхэд эдгээр загварууд нь алдаа ихтэй байгаа тул энэ загварыг ашиглах боломжгүй бөгөөд энэхүү загвар нь үнийн трендийг тооцоолох тохирсон арга аргачлал болж чадахгүй юм. Крипто валютын хэрэглэгчид крипто валютын талаарх ойлголт, санхүүгийн мэдлэг, мэдээллийн аюулгүй байдал, компьютер дээр ажиллах чадвар муу байгаагаас үүдэн хөрөнгө, мөнгөө алдах, алдагдал хүлээх, өндөр хураамж төлөх эрсдэлтэй байна. Энэхүү эрсдэлээс зайлсхийхийн тулд крипто валюттай холбоотой мэдээ, мэдээллүүдтэй сайн танилцах, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйлчилгээний нөхцөл, гэрээтэй танилцсаны дараагаар сонголтоо хийх, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа, үүрч чадах эрсдэлийн хэмжээгээр оролцох хэрэгтэй Харин крипто валютын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн байгууллагууд нь хөгжүүлэлт хийхдээ алдаа гаргах, гаднын халдлага, довтолгооноос хамгаалах хамгаалалт муу байх, зарим оролцогчдын ёс зүйгүй байдал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл төвлөрсөн байгаа нь алдагдалд оруулах, дампууруулах эрсдэлтэй байна. Иймд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгалт, туршилтыг сайн хийж нэвтрүүлэх, гаднын халдлага, довтолгооны хамгаалалтыг сайжруулах, өөрсдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулах, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх газартай болсноор алдагдалд орж, дампуурахаас сэргийлнэ. Улс орны хувьд крипто валютын талаар эрх зүйн зохицуулалт байхгүй байдал нь түүнийг ашиглан хууль бус үйл ажиллагаанууд хийгдэхэд түүнийг батлах, баримтжуулах үндэслэлгүй болгож байна. Харин хэрэглээг гүн нэвтрүүлснээр мөнгөний бодлого, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхэд хүндрэл учирна. Иймд бодлогын шийдвэр гаргагчид крипто валютыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох, түүний нэвтрэлтийг сааруулах анхааруулга, зөвлөмжийг иргэдэд өгснөөр дээрх эрсдэлүүдийг бууруулах боломжтой. en_US
dc.subject Крипто валют en_US
dc.subject Блокчейн en_US
dc.subject Түрийвч en_US
dc.subject Арилжаа en_US
dc.subject Олборлолт en_US
dc.subject Эрсдэл en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Крипто валютын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах