СЭЗИС - Бүтээлийн сан

Төслийн удирдлага мэргэжлийн арга хэрэгслийн нөлөөлөл /Мэдээллийн технологийн салбар дахь жижиг, дунд төслүүдийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батхүү, Идэрсүрэн
dc.contributor.author Буянжаргал, Алтанцэцэг
dc.date.accessioned 2018-01-26T03:53:15Z
dc.date.available 2018-01-26T03:53:15Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/885
dc.description.abstract Судалгааны үндэслэл: Монгол улсын мэдээллийн технологийн салбарт маш олон төрлийн төслүүд хэрэгждэг. МТ-ийн компаниудын үйл ажиллагаа нь төслийн удирдлагаар удирдагдаж байгаа нь төслийн удирдлагын арга аргачлал, ур чадваруудыг байнга сайжруулах хэрэгцээ байна. Мөн энэ салбарт хэрэгждэг төслүүдийн 70-80 хувь нь анх төлөвлөсөн хугацаанаас хэтрэлттэй хэрэгжүүлж байна. Иймд төслийн амжилтыг ахиулах эрдэм шинжилгээний ажил дутагдалтай байна гэж үзэж энэхүү судалгааны ажлыг хийлээ. Судалгааны зорилго: Тухайн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн амжилттай хэрэгжих боломжийг мэргэжлийн төслийн удирдлагын аргазүйг нарийвчлан судалснаар, мэргэжлийн арга хэрэгслийн үр нөлөөг эмпирик судалгаагаар тодорхойлж, сайжруулах санал зөвлөмжийг дэвшүүлэх зорилготой. Судалгааны хамрах хүрээ: Монголын жижиг дунд төслийн удирдлагын мэдлэг туршлага, арга хэрэгслийг МТ-ийн салбарын төсөлд оролцогчид болон мэргэшсэн төсөл удирдагчдыг хамруулан судална. Судалгааны аргазүй: Судалгааны ажлын зорилгын үр дүнд хүрэхийн тулд судалгааны 4 төрлийн аргачлалыг ашиглан өгөгдлүүдийг цуглуулсан. Үүнд тандалтын судалгаа , санал асуулга, ярилцлагын судалгаа, туршилт хийх гэсэн аргуудыг ашиглан мэдээллийн технологийн жижиг, дунд төсөл хэрэгжүүлсэн компаниудын төсөлд оролцогчид болон төслийн удирдагч нараас төслийн удирдлагын мэргэжлийн арга хэрэгслийн хэрэглээний судалгаа хийсэн. Судалгааны үр дүн: Судалгаанд мэргэшсэн зэрэгтэй төслийн менежер болон 3-аас дээш жил төсөл удирдан ажилласан туршлагатай 48 менежерүүд болон 64 төслийн гишүүн, удирдагч нараас тандалт, асуулга, ярилцлагын судалгаа явуулсан. Төслийн алтан гурвалжингийн дагуу авч үзвэл дээрх судалгаанд оролцсон төслүүд нь дунд зэргийн амжилттай, зарим нь бүтэлгүйтсэн, мэргэшсэн төслийн менежерүүд маш цөөн, мэргэшүүлэх сургалтанд дийлэнх хамрагдаж байгаагүй, мэргэжлийн арга хэрэгслийн хэрэглээ байхгүй ихэнхдээ WBS болон Gantt хүснэгтийг тойм байдлаар боловсруулж, төслийн төлөвлөх үе шатанд ашиглаад явцын дунд орхигдуулдаг, хаалтын үе шатанд чанараа хангаж чадахгүй хугацаа сунгах байдлаар төслүүд хэрэгжиж байна. Дүнгэлт: Төслийн удирдлагын аргазүй дутмаг, мэргэжлийн арга хэрэгслийн хэрэглээ танигдаагүй мэдэхгүй байх тохиолдол олон байна. Энэ нь манай улсад төслийн удирдлагын стандарт хожуу орж ирсэнтэй холбоотой ТУ-ын стандарт нэвтрээгүйтэй холбоотой арга хэрэгслийг мэдэхгүй байх, ашиглахгүй байна. Санал зөвлөмж: Иймд салбарт төслийн удирдлагын стандартыг нэн даруй нутагшуулан нэвтрүүлэх, мэргэжлийн арга хэрэгслийн сургалт, таниулах үйл ажиллагаа явуулах хэрэгцээ харагдаж байна en_US
dc.subject Төслийн удирдлага en_US
dc.subject мэргэжлийн арга en_US
dc.subject төслийн алтан гурвалжин en_US
dc.subject мэдээллийн технологи en_US
dc.subject жижиг дунд төсөл en_US
dc.subject төслийн амжилт en_US
dc.subject өртөг чанарын удирдлага en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Төслийн удирдлага мэргэжлийн арга хэрэгслийн нөлөөлөл /Мэдээллийн технологийн салбар дахь жижиг, дунд төслүүдийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах