СЭЗИС - Бүтээлийн сан

Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг хянах боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Алдаржавхлан, Пүрэвсүрэн
dc.date.accessioned 2018-01-26T03:32:19Z
dc.date.available 2018-01-26T03:32:19Z
dc.date.issued 2018-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/881
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Татвар нь төсвийн санхүүжилтыг зохицуулах, хянах үүргийг хэрэгжүүлэх замаар төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Тамхин бүтээгдэхүүний үнийн татварыг нэмэгдүүлэх нь тамхины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Тамхины өндөр татвар нь ялангуяа өсвөр насныхан болон бусад тамхи их татдаг хүмүүс хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, хэрэглээг багасгахад үр дүнтэй. Иймээс татвараар дамжуулан хэрэглээг хянах боломжийг судлахаар зорьсон. Эхний шатанд судлагдсан байдлыг нь авч үзсэн тамхитай холбоотой манай улсад нийгмийн маркетин талаас судалсан судалгаа хийгдсэн бөгөөд энэ судалгаа нь тамхины талаар кампанит ажлуудыг сайжруулахын тулд Австрали улсад хэрэгжүүлсэн хамгийн сайн метриксүүдийг ашиглан үнэлсэн. Мөн тамхины хэрэглээ талаас Нийгмийн эрүүл мэндийн төвөөс ерөнхий боловсролын сурагчдын дунд тамхины хэрэглээ зан үйлийн судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд сурагчид 14-15 насандаа тамхи татах эрсдэл нь 1.2-1.8 дахин өндөр байна. Гадны судалгаануудыг үзвэл тамхитай холбогдолтой нийгмийн эрүүл мэнд талын судалгаанууд нь тамхины татварыг нэмэгдүүлэх нь нийгмийн эрүүл мэнд сайжирна гэсэн үр дүнд хүрсэн судалгаанууд байна. Монгол улсын онцгой албан татварын тухай хууль нь 2000 оноос хойш 12 удааа өөрчлөгдсөн. Тамхины татвартай холбоотой зүйл анги нь 3 удаа өөрчлөгдсөн. 2015 оны 01 дүгээр сараас өмнө онцгой албан татварыг ам.доллараар авдаг байсан бөгөөд хөрвүүлэхдээ тухайн өдрийн ханшаар тооцдог байсныг тогтмол төгрөг болгосон өөрчлөсөн нь онцгой албан татварын орлогыг огцом бууруулж, тамхи нийлүүлэгчдэд таатай нөхцлийг бий болгосон. Судалгааны ажлын судалгааны гол арга зүйн ТaxSim загварчилгаа. Энэ нь бусад загваруудаас тамхины жижиглэнгийн үнэ, татварын орлого, хэрэглээ болон эрүүл мэндийн үр нөлөөг тооцоолдгоороо давуу талтай. Загварчлалын тооцоолол хийхдээ хоёрдогч өгөгдлийг ашигласан. Үүнд: дотоод болон гадаадын тамхины жижиглэнгийн үнэ, татварын орлого, инфляци, валютын ханш, ДНБ 2010-2016 оны мэдээллүүд болон онцгой албан татварын хуулийн өөрчлөлтүүд ашигласан. Эдгээр мэдээллүүд дээрээ дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн. Дээрх мэдээллүүдийг үндэсний статистикийн хороо, гаалийн ерөнхий газар, татварын ерөнхий газар, монгол банкнаас авсан. Үнэлгээ хийсэн мэдээллүүдээ загварчлалдаа ашиглан тооцоолол хийсэн. Тооцооллын үр дүнд: онцгой албан татварыг 25%, 50%, 75%, 100%-аар хайрцаг тамхины татварыг нэмэгдүүлсэн. Улс орнуудын жишигтэй харьцуулахад манай орны жижиглэнгийн үнэ болон тамхины татварын ачаалал харьцангуй бага байна. Иймээс тамхины татварыг дээрх хувиар нэмэгдүүлэхэд тамхины үнэ, тамхины татварын орлого тодорхой хувиар өсөөд, хэрэглээ эсрэгээрээ буурсан үзүүлэлт гарсан. Үүнээс тамхинаас үүдэлтэй нас баралтыг сэргийлж болох хэмжээг тооцоолон гаргасан. Хэрэв хайрцаг тамхины татварын хувь хэмжээг 25%-аар өсгөхөд хамгийн багадаа 470 хүн, хамгийн ихдээ 712 хүнийг тамхинаас үүдэлтэй нас баралтаас сэргийлж чадна. Татварын хувийг бүр 75% өсгөхийн бол хамгийн багадаа 1646 хүнийг тамхинаас үүдэлтэй нас баралтаас хамгаалах боломжтой. en_US
dc.subject тамхины татвар en_US
dc.subject онцгой албан татвар en_US
dc.subject тамхины хэрэглээ en_US
dc.subject татварын үечлэл en_US
dc.subject эдийн засаг en_US
dc.subject хууль эрх зүй en_US
dc.subject - ТaxSim загварчлал en_US
dc.subject татварын орлого en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг хянах боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах