dc.description.abstract |
Усны үйлчилгэний үнэ тарифыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох нь сэдвийн хүрээнд манай улсад мөрдөгдөж буй аргачлал, дүрэм, журам, бусад улс орнуудын туршлага судлаж, илүү боловсронгуй арга аргачлалыг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэн, улмаар салбарын орлогын хэмжээнд нөлөөлөх байдлыг судлан, орлогын хэмжээ өөрчлөгдсөнөөр салбарын хэмжээнд үүссэн байгаа өр зээл, хүүгийн асуудалд хэрхэн нөлөөлөх нөлөөллийг тооцож гаргаж ирнэ. Цэвэр усны үнэ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тооцох аргачлал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний үнэ тарифын саналыг хянан шалгах дотоод журам,
Ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох заавар зэрэгтэй танилцан, Зохицуулах зөвлөл эдгээр аргачлал, журмын дагуу үнэ тарифаа тооцдог эсэхийг судалж, эдгээрт ямар алдаа дутагдал байгааг олж илрүүлэн, гадны арга, аргачлалуудаас cудлан тухайн салбарын эдийн засаг болон хэрэглэгчдийн төлбөрт нөлөөлөх байдлыг судална. |
en_US |