dc.description.abstract |
21-р зууны техник технологийн хөгжил дэвшил бидний амьдралын хэв маягийг хурдацтай өөрчлөхөөс гадна, бизнес эрхлэгчдийн хувьд өмнөх арга барил, ажиллах зарчмаа шинэ нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх, өмнөхөөс илүү бүтээлч, шинэлэг байхыг шаардаж байна. Apple корпораци ухаалаг утас зохион бүтээснээр Nokiа брэндийг унагаж, зах зээлээс шахан гаргасан. Анхандаа Apple компьютерийн технологийн компани байсан бол гар утасны салбарт урьд хожид байгаагүй инновацилаг шийдэл нэвтрүүлснээр энэ салбарыг үндсээр нь үүрд өөрчилсөн билээ. Хэлбэрийн өрсөлдөөн ийм аюултай байдаг. Тэгвэл Apple-н Nokia-д хийсэн шиг зүйлийг Финтекүүд банк санхүүгийн байгууллагуудад мэдрүүлэх эсэх нь салбарынханы анхаарлыг татаад байна. Зарим судлаачдын үзэж буйгаар, финтекүүд банкийг орлох хэмжээнд өргөжин томорч чадахгүй бөгөөд өөрсдөө ч банкуудын мөрддөг хууль дүрэм журамд хүлэгдэхийг хүсэхгүй байгаа. Харин зөвхөн банкуудын ашгаас хуваалцах сонирхолтой гэж үзэж байна. Харин салбарын зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар банкны зах зээлд бодитойгоор нөлөө үзүүлж эхэлсэн финтекээс эмээж, сандарч байгаагаа нуухгүй байгаа юм. Тиймээс энэхүү өрсөлдөөний шинэ нөхцөл байдалд анализ, үнэлэлт дүгнэлт өгч, банкны зүгээс баримтлах бодлого зарчмаа тодорхойлох шаардлага бий болоод байна.
Үүссэн нөхцөл байдалд инновацийн болон технологитой харьцах харилцагчийн зан төлвийн онолын үүднээс олон улсын болон дотоодын салбарын нөхцөл байдлыг харьцуулан судалж, хэрэглэгчийн хандлагыг тандах аргаар төлбөр тооцооны чиглэлд нэвтрүүлсэн финтекийн инновацилаг шийдэлд дотоодын зах зээл бэлэн эсэх, монголын банк санхүүгийн байгууллагуудын хувьд шилдэг туршлага болж чадах эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо.
Олон улсын туршлагаас үзэхэд финтекийн шийдэл бүр амжилтанд хүрдэггүй бөгөөд үүнд тухайн зах зээлийн хэрэглэгчийн зан төлвийн онцлог, бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал голчлон нөлөөлж байна. Монгол улсын зах зээл төлбөрийн хэрэгсэлийн хувьд холимог хэлбэртэй байгаа тул “мобайл түрийвч” шийдлийг нэмэлт үнэ цэнүүдийн хамт нэвтрүүлснээр арилжааны банкуудад өрсөлдөөний төдийгүй, үр ашигт байдлын давуу талуудыг бий болгохоор байна. |
en_US |