dc.description.abstract |
Жижиглэнгийн худалдааны цэг (ЖХЦ) доторх шопперын шийдвэр гаргах үйл явц нь жижиглэнгийн худалдааны цэгийн эздүүд болон бүтээгдхүүн үйлдвэрлэгчдэд чухал сэдэв болоод байна. Үүнээс үүдэн ЖХЦ-ээр үйлчлүүлж буй шоппер худалдан авах шийдвэрээ хэрхэн гаргаж байна, шийдвэр гаргахад нөлөөлж буй хүчин зүйлсийг олж илрүүлэн үйлдвэрлэгчид борлуулалт маркетингийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх мөн ЖХЦ доторх маркетингийн үйл ажиллагааг сайжруулж категорийн борлуулалтыг оновчлох, нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Тус судалгаагаар савласан ус, ундаа, шүүсний судалгаа явуулсан нийт шопперын 64% нь тухайн худалдааны цэг дотор ямар брэндийн савласан ус, ундаа, шүүс худалдан авах шийдвэрээ гаргаж байна. Мөн ус, ундаа, шүүсний категорь дээр нэгж худалдааны цэг дотор 15%-30%-ийн төлөвлөөгүй буюу гэнэтийн худалдан авалт хийгдэж байна. Шопперын худалдан авалтад гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь худалдааны цэг доторх бүтээгдэхүүний харагдах байдал, худалдааны цэгийн бүтэц болон тухайн худалдааны цэгийн гүйцэтгэл (Үндсэн лангууны өрөлт, хөргөгч, борлуулалтыг дэмжих нэмэлт тавиурууд) болох нь судалгаагаар харагдаж байна.
Үйлдвэрлэгч, ЖХЦ-үүд өөрийн борлуулж буй бүтээгдэхүүн, категорийн борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд ЖХЦ-ээр үйлчлүүлж буй шопперыг хэрхэн худалдан авах шийдвэр гаргаж байна, шийдвэр гаргахад нөлөөлж буй хүчин зүйлсийг ойлгож түүнд тохирсон ЖХЦ доторх шоппер маркетингийн үйл ажиллагааг оновчилох хэрэгцээ үүсэж байж болох юм. |
en_US |