dc.description.abstract |
Зочид буудлын салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй эрхлэгч, ажилчид нарт бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, жуулчдыг татах, маркетингаа сайжруулах арга замыг боловсруулах нь судалгааны ажлын гол зорилго юм. Хамрах хүрээний хувьд гадаадын болон дотоодын зочид буудал, Кемпински, Цэцэг, Корпрейт зочид буудлаар үйлчлүүлэгч 132 хүнээс судалгааг авсан болно.
Tripadvisor.com вебсайт нь дэлхий даяар нийт 7 сая зочид буудал, рестораны талаарх мэдээлэлтэй, 465 сая онлайн сэтгэгдэлтэй дэлхийн тэргүүлэгч аялалын хөтөч вебсайт юм. Энэ вебсайтад сард дунджаар 390 сая хэрэглэгч зочилдог ба Улаанбаатар хотод байрлалтай нийт 57 зочид буудлын мэдээлэл байдаг. Судалгааны түүврээ энэ вебсайтанд бүртгэлтэй Цэцэг зочид буудал, Корпорейт зочид буудал, Кемпински зэрэг зочид буудлын үйлчлүүлэгч нараас авсан болно.
Судалгаагаар зочид буудлаар үйлчлүүлэгч нарын дийлэнх нь зочид буудлын талаарх мэдээллийг хайлтын системээс гадна сэтгэгдлийн вебсайтнаас уншдаг байна. Сэтгэгдлийн хувьд үйлчлүүлэгч нарт эерэг сөрөг тодорхой байдлаар сонголтонд нь нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан бөгөөд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдээс асуулгын аргаар авсан судалгаагаар Кемпински зочид буудал тусгай програмаар сэтгэгдлүүдийг хянан, интэрнэт дэх өөрсдийн нэр хүндээ хадгалдаг байна. Харин Цэцэг, Корпрейт зочид буудлын хувьд энэ талаарх мэдээлэл байдаг боловч сэтгэгдлийн вебсайтанд авсан үнэлгээ, рейтинг харьцангуй доогуур, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлд хариу үзүүлэлт байхгүй, энэ талаар хариуцсан ажилтангүй, мэдээлэл дутмаг байна
Энэхүү судалгааны ажлыг хийснээрээ онол арга зүйн судалгааг хэрхэн хийх, хоёрдогч эх үүсвэрээс баримт бичгийн аргаар хэрхэн судалгаа хийх, асуулга анкетыг хэрхэн боловсруулах арга замыг мэдэж авлаа. Түүнчлэн судалгааны загвар, дизайныг оновчтой тодорхойлох, судалгааг авахдаа хэрхэн үр дүнтэй авахыг судлаач зайлшгүй тооцоолох ёстой юм. Үр дүн боловсруулалт, шинжилгээг судалгааны spss20 програм ашиглан боловсруулсан ба статистикийн утгуудыг судалж мэдсэн билээ |
en_US |