Хураангуй:
Гүйцэтгэх удирдлагын хэрхэн ажиллаж байгаагаас тухайн компаний үр дүн хамаарч байдаг бөгөөд удирдлагаас хэрэгжүүлж буй арга механизм, менежментийн бодлого зөв байх нь байгууллагын ашигт ажиллагаанд нөлөөлдөг болохыг эрдэмтэн судлаачид тодорхойлсон байдаг.
Төлөөллийн онолын дагуу гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчийн хооронд сонирхолын зөрчил үүсдэг талаар олон судалгааны ажил хийгдсэн байдаг бөгөөд уг зөрчлийг арилгах томоохон хүчин зүйл нь гүйцэтгэх удирдлагын ажлыг хэмжихэд тохирох үзүүлэлэлтүүдийг гаргах, нөхөн олговор(compensation)-той уялдуулах, хамтын ажиллагааны гэрээнд тусгаж өгөх явдал хэмээн нотолсон байдаг.
Сүүлийн жилүүдэд гадаад орчны хүчин зүйлс тэр дундаа эдийн засгийн орчноос шалтгаалан групп компаниудын ашигт ажиллагаа буурч бизнесийн гүйцэтгэл муудсаар байна. Гүйцэтгэлд нөлөөлөх олон шалгаан байгаа ч энэхүү судалгааны ажил нь компаний Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд удирдлагын цалин урамшуулалын нөхцөлүүдийг компанийн гүйцэтгэлтэй холбож тодорхой зааж оруулаагүйгээс болсон байх таамаглалыг дэвшүүлж онолын болон эмпирик судалгаа хийж хариулт авахыг зорьсон болно.
Энэхүү судалгааны ажилд тоон өгөдөл буюу компаниудын өнгөрсөн гурван жилийн санхүүгийн үзүүлэлтэд шинжилгээ хийх, чанарын өгөгдөл буюу баримт бичгийн шинжилгээнүүдийг хийж, ажиглалт, ярилцлага, санал асуулга зэрэг аргачлалаар өгөдлийг боловсруулан дүгнэлт гаргав.
Судалгааны ажлын үр дүнд анх дэвшүүлсэн таамаглал батлагдсан бөгөөд компанийн гүйцэтгэлд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан гэрээний нөхцөлүүд, гэрээнд тусгасан гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүд, тэдгээр үзүүлэлтүүд компанийн урт хугацааны стратеги, зорилго зорилтуудтай төдийгүй гүйцэтгэх захирлын цалин, урамшуулалтай хэрхэн уялдсанаас хамаардаг нь тогтоогдсон.