dc.description.abstract |
Товч хураангуй
Олон улсын санхүүгийн корпорациас хийсэн 2011 оны компанийн засаглалын судалгааны үр дүнгээс харахад Монголын хөрөнгийн биржийн нийт хөрөнгийн капиталжилтын 89,7%-ийг эзэлдэг 20 компанид хийсэн засаглалын үнэлгээний дундаж дүн 27,5% байсан ба 2014 оны судалгаанд 53,4% үнэлгээтэй болж компаниуд компанийн засаглалыг сайжруулах тал дээр анхаарч эхэлсэн нь харагдаж байна. Гэвч тус компаниуд ТУЗ-ийн үүрэг хариуцлага гэсэн хэсэгт 2011 онд 9,6% үнэлгээ авсан бол 2014 онд 57,9% үнэлгээ авсан нь Монгол Улсын хувьцаат компаниудад сайн компанийн засаглалыг бэхжүүлэхийн тулд ТУЗ-ийн зохистой бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, үүрэг хариуцлагыг хэрхэн ногдуулах болон хянах тухай зайлшгүй судлах, анхаарах шаардлагатай байна.
ТУЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн, үүргийн оновчтой загвар нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах нэг хүчин зүйл болж, тухайн компани удаан хугацаанд амжилттай ажиллах, хувьцаат компаниудын засаглалыг сайжруулахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Судалгааны зорилго
Хувьцаат компанийн ТУЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргийн өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, хувьцаат компанийн ТУЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн чиг үүргийг оновчлох зарим санал зөвлөмж боловсруулах зорилготой.
Судалгааны зорилт:
Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтыг тавьж ажиллалаа. Үүнд:
1. Компанийн засаглалын онолуудыг харьцуулан судлах
2. Монголын хувьцаат компанийн өнөөгийн компанийн засаглалын түвшинг судлах, тэр дундаа ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, үүргийг тодорхойлох
3. Монголын 10 хувьцаат компанийн ТУЗ-өөс ярилцлага авч чанарын судалгаа хийж үр дүнг шинжлэх
4. Хувьцаат компанийн ТУЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргийн тухай санал зөвлөмж боловсруулах
Судалгааны хамрах хүрээ ба арга зүй:
Судалгаа хийхдээ Конструктивизмийн хандлагад үндэслэн шалгуур хийж түүвэр олонлогийг сонгон авсан. Ингэхдээ стратегийн удирдлагыг хэрэгжүүлдэг байдал, гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангасан байдал, Гүйцэтгэх удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн уялдаа холбоо, эрх ашиг, үүрэг хариуцлагыг нарийн тодорхойлж чанд хэрэгжүүлдэг байдал буюу ногдол ашгаа тогтмол хуваарилдаг эсэх зэрэг үзүүлэлтийг хангасан 6 компани, мөн дээрх шаардлагыг хангахад тун дөхсөн 4 компанийг нийт 10 компаниудын судалгаанд түүвэр олонлогоор сонгон авав.
Судалгааны үр дүн ба дүгнэлт:
ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүргийг чанарын судалгаагаар судлан шинжилгээ хийхэд судалгаанд хамрагдсан хувьцаат компаниудын ТУЗ-ийн үүргийг бичиг баримтад тусгасан байдал болоод хэрэгжилт сайн байна. ТУЗ-ийн бүтэц, үүрэг мөн ТУЗ-ийн дэргэдэх хороодыг компанийн тухай хуулийн шаардлагын дагуу бүрдүүлсэн ч энэ нь зөвхөн хуулийн шаардлагыг биелүүлэх төдий шинжтэй гэж дүгнэж байна. Иймд ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нэмэгдүүлэх, хороодын даргыг хараат бус гишүүнээр тавих, зарим бичиг баримтын зөрчлөө засах, хамгийн гол нь үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдалдаа анхаарах шаардлагатай байна |
en_US |