СЭЗИС - Бүтээлийн сан

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувьцаат компаниудын хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Шагдар, Батцэнгэл
dc.contributor.author Дашрэнцэн, Гандулам
dc.date.accessioned 2017-10-07T06:26:39Z
dc.date.available 2017-10-07T06:26:39Z
dc.date.issued 2017-10-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/820
dc.description.abstract Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувьцаат компаниудын хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга зам, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг илэрүүлэхэд чиглэгдсэн энэхүү судалгааны ажил нь үндсэн дөрвөн бүлэгтэй. Онол арга зүйн судалгаа бүлэгт ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөжийн тухай онолын ойлголтууд, түүнд нөлөөлөгч гадаад, дотоод хүчин зүйл, ашгийн үүрэг, үндсэн үзүүлэлтүүд, санхүүгийн шнжилгээний арга, аргачлал, сэдвийн гадаад болон дотоодод судлагдсан байдал талаар тусгасан. Салбарын өнөөгийн байдал бүлэгт хүнсний салбарын өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлого, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар тусгасан. Судалгааны арга зүй бүлэгт Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт томоохон байр суурь эзэлдэг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч АТАР ӨРГӨӨ ХК болон ТАЛХ ЧИХЭР ХК-ийг сонгон авч хоёрдогч эх үүсвэр буюу тоон өгөгдөл ашиглан компаниудын өнгөрсөн таван жилийн санхүүгийн тайлан, анхдагч эх үүсвэрийн мэдээлэл буюу ярилцлага хийх замаар өгөгдлийг боловсруулан дүгнэлт гаргав. Эмпирк судалгаа ба шинжилгээний үр дүн бүлэгт дараах судалгаа шинжилгээнүүдийг хийсэн. • АТАР ӨРГӨӨ ХК болон ТАЛХ ЧИХЭР ХК-уудын 2012-2016 оны дөрөвдүгээр улирал хүртэл нийт 15 улиралын санхүүгийн тайланд ашигт ажиллагааны шинжилгээ болон санхүүгийн харьцааны шинжилгээ болох хөрвөх чадварын шнжилгээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өрийн харьцаа, ашигт ажиллагааны шинжилгээнүүдийг хийж өнөөгийн байдлыг тодорхойлсон. • Мөн АТАР ӨРГӨӨ ХК болон ТАЛХ ЧИХЭР ХК-уудын нийт хөрөнгийн өгөөжид нөлөөлөгч хүчин зүйлсийг олон хүчин зүйлсийн регрессийн болон панел төрлийн шинжилгээгээр эконометрикийн E-Views 9.0 программыг ашиглан ямар хүчин зүйл яаж нөлөөлж байгааг тогтоосон. Ийнхүү судлахдаа ашигт ажиллагаа болон хөрөнгийн өгөөжид хамгийн ихээр нөлөөлж болох 15 харьцааны үзүүлэлтүүдийг хамруулсан. Судалгааны ажлын үр дүнд үндэслэж хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудад хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх найман хувилбарыг боловсруулж, тэдгээрээс бодит нөхцөл байдалд нийцсэн хувилбарыг АТАР ӨРГӨӨ ХК-ний хувьд тодорхойлж гаргасан болно. en_US
dc.subject Нийт хөрөнгийн өгөөж, ашиг, ашигт ажиллагаа, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд en_US
dc.subject ашиг en_US
dc.subject ашигт ажиллагаа en_US
dc.subject санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд en_US
dc.subject хүнсний бүтээгдэхүүн en_US
dc.subject Атар-өргөө ххк en_US
dc.subject Талх чихэр ххк en_US
dc.title Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувьцаат компаниудын хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах