СЭЗИС - Бүтээлийн сан

Ребрэндингийн амжилтанд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа /Арилжааны банкны жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Хуяг-Очир, Тэгшбаатар
dc.date.accessioned 2017-10-07T06:10:12Z
dc.date.available 2017-10-07T06:10:12Z
dc.date.issued 2017-10-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/818
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Аливаа үүсгэсэн брэнд он цаг үеийн туршид гадаад, дотоод орчны нөлөөлөөс шалтгаалан улам бүр сайжран хөгжиж байх ёстой байдаг бол тухайн брендийн өнгө төрхийг улам бүр сайжруулах зорилгоор түүний нэр, өнгө төрх, загвар дизайн зэргийг хэсэгчлэн болон бүхэлд нь өөрчлөх шаардлага тулгардаг. Брэндийн үндсэн стандарт, харагдах байдал нь брэнд үүсэх үеэс эхлэн бий болдог боловч брэндийн одоо байгаа давуу болон сул талыг харгалзан дахин боловсруулах шаардлага гардаг, үүнийг ребрендинг гэнэ. Ребрэндингийг Корпорацийн, Бизнесийн нэгжийн, Бүтээгдэхүүний гэсэн үндсэн 3 түвшинд хийдэг. Харин өөрчлөлтийн далайцын хувьд иж бүрэн, хэсэгчилсэн болон багахан хэмжээний гэсэн хэлбэрүүдээр хийх үндсэн суурь зарчимтай (Daly A., 2004). Корпорацийн ребрэндинг нь өртөг өндөртэй, цаг хугацаа шаардсан ажил байдаг бөгөөд процесс үйл явц, нэвтрүүлэх үе шат, загвар талаас нь хийгдсэн судалгаа олон байдаг байна. Гэвч судлаачдын үзэж байгаагаар маш цөөн брэнд судлаачид брэнд шинчлэлийг гүнзгий судлаж байна, брэнд шинэчлэл нь дутуу судалсан эрдэм шинжилгээний салбар хэвээр байгаа хэмээн үзсэн тул энэхүү судалгааны ажлыг корпорацийн ребрэндингийн өөрчлөлтийг хэрэглэгчид хэрхэн хүлээн авч байгааг арилжааны банкуудын жишээн дээр авч судалсан. Судалгааг кэйс шинжилгээ, асуулга судалгаа, хагас бүтэцчилэгдсэн ярилцлага гэсэн эмпирик судалгааны аргуудыг ашиглан хийсэн бөгөөд кэйс шинжилгээнд 14 арилжааны банкыг ерөнхийлөн судалж 2 банкийг харьцуулан сонгон авч, асуулга судалгаанд нийт 200 харилцагчийг хамруулсан. Брэнд шинэчлэл гэдэг нь зөвхөн нэр өөрчлөх эсвэл зөвхөн технологи, хэрэгсэлээ өөрчлөх хэрэг биш. Энэ нь маш их судалгаа, хүчин чармайлт шаардсан ажил. Нэр өөрчлөх нь компанийг эргүүлж, мөхөж байгаа бүтээгдэхүүнийг сэргээж чадахгүй. Гэсэн хэдий ч брэнд шинэчлэл нь компаниудын чухалд тооцдог биет болон биет бус үнэт зүйлсийг хувь хүн бүрийн зан төлөвт хамааруулан дахин хэрэгжүүлэх, чиглүүлэх боломжийг олгодог. Байнга өөрчлөгдөх хэрэглэгчид болон өрсөлдөгчдөөс хамааран брэндээ байнга эргэн харах шаардлага компаниудад тулгардаг. Хэрэв анхнаасаа буруу нэр, лого, уриа үг авбал үргэлж дахин дахин шинэчлэх шаардлага гардаг. Олон дахин өөрчлөлт, брэндингийн өнгө төрхийн шийдлийг хэрэглэгчдэд хүргэж мэдрүүлэх элемент бүрт тусгаж мөрдөөгүйгээс үүдэн ребрэндинг амжилтанд хүрэхээсээ илүү алдах магадлал өндөр байдгийг энэхүү судалгаанаас тодорхойлж байна. en_US
dc.subject Брэнд, брэндинг, Ребрэндинг, corporate, banking en_US
dc.subject брэндинг en_US
dc.subject Ребрэндинг en_US
dc.subject брэнд шинэчлэлийн шалтгаан en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject Хасбанк en_US
dc.subject Ариг банк en_US
dc.title Ребрэндингийн амжилтанд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа /Арилжааны банкны жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах