dc.description.abstract |
Байгууллага мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх нь байгууллагад мэдлэг, технологи дээр үндэслэгдсэн өрсөлдөөний давуу тал бий болгох, байгууллага өөрийн дотоод потенциалыг илрүүлэх, байгууллагын ажилтан хоорондын харилцаа холбоо сайжрах, техник технологийн дэвшил гарах, мэдлэгийн хуримтлал нь эцэстээ инновацийг дэмжих зэрэг байгууллагын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой байдаг.
Бидний судалгааны ажилын зорилго нь цаасан сав баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт ММ - ийн хэрэглээний түвшинг тодорхойлох, мэдлэгийн менежментийг төлөвшүүлэхэд зориулсан зарим санал зөвлөмж боловсруулах юм. Энэ зорилгын хүрээнд бид үйлдвэрлэлийн удирдлагад ММ-ийг хэрэгжүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлс болох байгууллагын соёл, манлайлал удирдлагын дэмжлэг, технологийн хүрээнд онолын судалгаа хийсэн. Улмаар Монголын цаасан сав баглаа боодлын компаниудын дунд анкет асуулга судалгаа явуулсан. Судалгаагаар цаасан сав баглаа боодлын байгууллагуудад байгууллагын соёл хамгийн өндөр төлөвшсөн байна. Үүний дараа манлайлал удирдлагын дэмжлэг харьцангуй өндөр хэрэгждэг байна. Харин технологи, мэдлэг эзэмших хангалтгүй хэрэглээтэй байна. Мэдлэг бүтээх, хуваалцах, хадгалах болон инновацийн хэрэглээ мөн адил хангалттай төлөвшөөгүй байна. Судалгааг статистик шинжилгээний SPSS 23 болон SmartPLS (V3) программ ашиглан үр дүнг боловсрууллаа. Судалгааны үр дүнд байгууллагын соёл нь мэдлэг эзэмших, бүтээхэд, хуваалцахад; технологи нь мэдлэг хуваалцахад; мэдлэгийн менежментийн процессуудаас мэдлэг бүтээх нь инновацид тус тус ач холбогдолгүй болох нь батлагдсан. |
en_US |