dc.description.abstract |
Гадаад худалдааны байгууллагын валютын ханшийн эрсдэлийн удирдлагын аргазүйг боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргаж түүний үндсэн дээр валютын ханшийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө гаргахад судалгааны ажлын зорилго оршиж байгаа бөгөөд гадаад болон дотоодын судлаачдын судалгаа, зөвлөмж ашиглан эрсдэлийн удирдлагын онолын хүрээнд тоон, ярилцлага, асуулгын аргуудыг ашиглан судалгаа хийсэн. Ханшийн өөрчлөлтийг өнгөрсөн болон одоогийн мэдээлэл дээр тулгуурлан таамагласнаар эрсдэлийг бууруулах боломжтой байдаг. Гэвч судалгаа, мэдээллийн нөөцийн хомсдол нь гадаад валютын эрсдэлийг удирдаж байгаа болон удирдах гэж байгаа компаниудын гол сорилт юм. Валютын ханшийн эрсдэлийг удирдах олон аргууд байдаг хэдий ч тухайн улсын хөгжил, эдийн засгийн байдал, улс төрийн орчин гэх мэтолон зүйлээс хамаарч бүгд тохирдоггүй бөгөөд зарим нь түүнээс илүү эрсдэл авчрах тал байдаг.
Манай улсад гадаад худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр дотоодын компаниудын валютын захад оролцох оролцоо улам нэмэгдэж байгаа бөгөөд гадаад худалдааны хэрэгцээгээ хангах зорилгоор валютын захад оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нь тодорхой хугацааны дараа валютын ханшийн эрсдэлээ удирдах үүднээс своп, форвард арилжааг харилцагч банкуудтай байгуулах хэрэгцээ, шаардлага улам нэмэгдэж байгаа боловч банкуудаас харилцагч аж ахуйн нэгж байгууллагатай байгуулж буй своп, форвард хэлцлийн хэмжээ туйлын хангалтгүй байна. Санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан валютын ханшийн эрсдэлийг удирдах нь өндөр ач холбогдолтой талаар гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөнболовч үүний хажуугаар компаниуд өөрийн онцлог, нөхцөл байдалд тохирсон эрсдэлээс хамгаалах стратегийг дотооддоо боловсруулбал илүү үр дүнтэй. |
en_US |