dc.description.abstract |
төлөвийн өнөөгийн бодит түвшинг үнэлэн тухайн өрхийн амьдарч буй газар, санхүүгийн болон хүн ам зүйн хүчин зүйлсийн түүнд нөлөөлж буй хамаарлыг тодорхойлох, өрхийн хуримтлал үүсгэх сэдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой хийгдсэн ажил юм.
Байгууллага бүрд санхүүгийн асуудал хариуцсан мэргэжлийн ажилтан байдаг бол өрх гэрийн хувьд тэр бүр мэргэжлийн түвшний мэдлэгтэй байх эсвэл мэргэжлийн хүний зөвлөгөө авч санхүүгийн шийдвэрээ гаргах нь тун ховор байдаг. Санхүүгийн сайн шийдвэр гаргаж, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай үр дүнтэй ажиллаж чаддаг хүмүүс өөрсдийн санхүүгийн зорилгодоо хүрэх, өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэх, санхүүгийн болон эдийн засгийн эрсдэлд өртөхөөс зайлсхийж чаддаг.
Одоогоор манай улсын хуримтлалтай өрхийн тоо, хуримтлалын хэмжээ хангалттай биш байгаа бөгөөд өрхийн санхүүгийн боловсрол бүрэн төлөвшөөгүй, иргэдийн хуримтлалын талаарх мэдлэг тааруу байна.
Эдийн засгийн онолоор үндэсний хуримтлал гэдэг нь бүх иргэд, аж ахуй нэгжийн хадгаламж бөгөөд үндэсний нийт орлогоос хэрэглээ зарцуулалтыг хассан дүн юм.
Өрхийн хуримтлалын зан төлөв нь олон хүчин зүйлээс хамаардаг. Эдгээрээс аль нь монголчуудад илүү нөлөөлж байгааг судлах зорилго тавьсан. Судалгааны дүнгээс харахад гол төлөв өрхийн орлого, зарлагын байдал, амьдарч буй орчин, боловсрол, хүүхдийн тоо зэрэг хүчин зүйлүүдийн нөлөө хамгийн их байна. Мөн санхүүгийн төлөвлөлт, мэдээлэл, зөвлөгөөний оролцоо чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд хуримтлал үүсгэхэд дан ганц өндөр орлого бус хэрэглээ, зарцуулалтаа ухаалаг удирдах нь чухал юм. |
en_US |