Хураангуй:
Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилсон дипломын
ажлыг “Мандарин сургалтын төвийн бизнес загварын хувилбарыг боловсруулах
төсөл” сэдвээр бичиж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажлаараа дизайн сэтгэлгээний онол
аргачлалд үндэслэн одоогийн сургалтын бизнес загварыг үнэлж, давуу болон сул талуудыг
гарган цаашид орчныхоо өөрчлөлтөд нийцсэн, тогтвортой, үр өгөөж өндөртэй бизнес
загварыг боловсруулахад оршино.