dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын зорилго нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн татварын эрсдэлийн түвшинг үнэлж эрсдэлийг удирдах загвар боловсруулж, санал зөвлөмж өгөхөд оршино.
Татварын эрсдэл, түүний төрөл, татварын эрсдэлийн удирдлагын талаар онол арга зүйн хүрээнд эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдлагын шийдвэр гаргалтанд нөлөөлөх загвар боловсруулах талаар судаллаа.
Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын судалгаагаар аж ахуй нэгжүүдийн татварын эрсдэлийн удирдлагын түвшинг тодорхойлж компанийн татварын эрсдэлийг удирдах зураглалыг гаргалаа. Энэхүү аргаар татварын эрсдэлийн үйл ажиллагааны ерөнхий хандлагыг тодорхойлсон.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс татварын эрсдэлийг үнэлэх индикатор болж чадахуйц компаниудыг сонгож харьцуулалтын шинжилгээ хийсэн. Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцсэн кейсүүдэд татварын эрсдэлд өртсөн байдалд шинжилгээ хийхэд Компаниудад удирдлагын болон хууль зохицуулалтын татварын эрсдэл их байгаа нь хуулийн зүйл заалтыг дагаж мөрдөж үүргээ биелүүлдэггүй, татварын удирдлага муу гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Энэ нь татварын эрсдэлийн удирдлага зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Иймээс компаниудад КОСО-гийн эрсдэлийн менежментийн тогтолцоог санал болгож байна. ААН-үүдийн хувьд татварын эрсдэлийн удирдлагын тогтсон арга зүй байдаггүй бөгөөд КОСО-гийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд суурилан татварын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга зүйг тодорхойллоо. Ингэснээр уул уурхайн компаниудыг гэнэтийн тооцоолоогүй алдагдал хүлээх татварын нэмэлт зардал гаргахаас сэргийлэх татварын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд туслах зорилготой юм. |
en_US |