dc.description.abstract |
Банкны АТМ-ийн харилцагчийн үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал түүнийг хэрхэн шийдэх талаар боломж гарц хайхаар судалгааны ажлыг эхлүүлсэн. Үүний дагуу судалгааны онолын хэсгээр хэрэглэгч, харилцагч, банкны харилцагчийн талаар онол арга зүйн судалгааны ажлууд олж уншиж онолын хэсгээ баяжуулсан ба энэ явцад технологийн хөгжүүлэлтийн онол арга зүйн талаар мөн уншиж танилцаж онолын хэсгтээ нэгтгэсэн. Онолын хэсгээс харилцагчийн үйлчилгээний чанар болон технологийн давуу байдлыг ашиглан харилцагчид хэрхэн ойр, хүртээмжтэй үйлчилж болохыг харж байна. Салбарын өнөөгийн байдал ямар түвшинд байгааг судлахын тулд Банкны салбар, АТМ-ийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл цуглуулснаар салбар түвшинг тодорхойлсон ба АТМ-ийн чиг хандлагын ерөнхий ойлголттой болж АТМ-ийн үйлчилгээ, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэх боломжтой байгааг олж мэдсэн. Эмпирик судалгааны шинжилгээний хувьд анкетан асуулгын болон ярилцлагын хэлбэрээр асуулга бэлтгэн ажилласан. Анкетан асуулгын хувьд харилцагчийн үйлчилгээний онол, салбарын өнөөгийн байдалд үндэслэн Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын АТМ-ийн өнөөгийн бодит ажиллагааны процессд тулгуурлан хамгийн ихээр тулгамдаж болохуйц асуудлууд дээр судалгааны асуулгыг бэлтгэж харилцагчдаас санамсаргүй байдлаар анкетаар, сошиал орчинд судалгааг авсан ба алдаа гарч болзошгүй гэж үзэж дахин хэсэг судалгааг нэмж аван анх авсантайгаа харицуулахад үр дүн гажаагүй. Судалгааны үр дүнгээ нэгтгэх явцад SPSS програмтай ажиллаж судалгаа шинжилгээний статистик мэдээ боловсруулж, үйличлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулж таамаглал дэвшүүлэн харилцагчийн үйлчигээнд нөлөөлж буй голлох суурь хүчин зүйлсүүдийг гаргасан. Ярилцлагын хувьд банкны системд үйл ажиллагаа явуулж буй 6-н банкныг сонгож холбогдох ажилтнуудтай ярилцсан ба ярилцлагын асуултыг харилцагчийн үйлчилгээний судалгааны үр дүнд гарсан асуудлуудаас шаардлагатай гэснийг багцалж асуулт бэлтгэн ярилцлага авч хариултуудыг нэгтгэсэн. Ингээд Онол арга зүй, өнөөгийн байдал, харилцагчийн,банкны ярилцлага, шинжилгээний үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэлт бичсэн. Бичсэн дүгнэлтдээ тулгуурлан харилцагчийн үйлчилгээнд АТМ-ийн үйлчилгээний өнөөгийн байдал ямар байгааг тодорхойлох, ямар үйлчилгээ бүтээгдэхүүн нэмэгдүүлж АТМ-ийн харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах тэднийг тасралтгүй найдвартай үйлчилгээгээр хэрхэн хангах боломжын талаар санал зөвлөмж бэлтгэн боловсруулсан. |
en_US |