dc.contributor.advisor |
Ганбат, Нарантунгалаг |
|
dc.contributor.author |
Даваа, Түвшинжаргал |
|
dc.date.accessioned |
2017-10-05T09:21:36Z |
|
dc.date.available |
2017-10-05T09:21:36Z |
|
dc.date.issued |
2017-10-05 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/784 |
|
dc.description.abstract |
Мэргэжлийн үйлчилгээний байгууллагын сонгодог жишээ болсон архитектур, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд өрсөлдөх чадвартай байх, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах болон удаан оршин тогтнохын тулд инновацийг цаг алдалгүй хийж гүйцэтгэх шаардлагатай нүүр тулсаар байна. Харин инновацийг гүйцэтгэлийг сайжруулах гол хүчин зүйл нь тухайн байгууллагын онцлог болох мэдлэгийг үр дүнтэй удирдах арга билээ. Тиймээс энэхүү судалгаагаар барилгын зураг төслийн компаниудын мэдлэгийн менежмент болон инновацийн гүйцэтгэл хоорондын хамаарлыг судалснаар тухайн байгууллагын мэдлэгийн менежмент, инновацийн гүйцэтгэлийн өнөөгийн түвшинг тодорхойлж, сайжруулах санал зөвлөмж боловсруулах явдал юм.
Судалгааны үндсэн объектоор мэргэжлийн байгууллагыг сонгосон учраас мэргэжлийн үйлчилгээний байгууллагын онцлогыг онолын судалгаагаар гаргаж ирсэн бөгөөд мэдлэгийн менежмент нь инновацийн гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг гэсэн таамаглалыг онолын судалгаанаас дэвшүүлэн барилгын зураг төслийн компаниудын жишээгээр батлахыг зорисон юм. Барилгын зураг төслийн компани нь хүн болон мэдлэгийн нөөц дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг инноваци шаардсан байгууллага болох нь онол болон салбарын судалгаагаар мөн батлагдсан билээ.
Барилгын зураг төслийн салбарын инновацийн гарц, мэдлэгийн менежментийн өнөөгийн байдал ямар байгааг үнэлсэн дүгнэлт болон сайжруулахад чиглэгдсэн санал зөвлөмжүүд гаргахын тулд судалгааны арга зүйн хүрээнд судлаач Ka Kin Pang-ын 2011 онд хийсэн” Knowledge management and innovation in Professional Service Firms” /Мэргэжлийн үйлчилгээний байгууллагын мэдлэгийн менежмент болон инноваци/ судалгааны ажлыг загвар болгон ашигласан ба өгөгдөл цуглуулахдаа Мэдлэгийн менежментийн 4 хүчин зүйлийн 18 асуулга, инновацийн гүйцэтгэлийн 2 хүчин зүйлийн 12 асуулга, байгууллагын бүтцийн 2 хүчин зүйлийн 9 асуулга, нийт 39 асуулгыг орчуулан асуулгын анкет бэлдэн интернет судалгааны хэрэгсэл (google forms) ашиглан зураг төслийн байгууллагын удирдах түвшний ажилтнуудаас нийт 62 судалгаа авч түүвэр цуглуулан шинжилгээ хийсэн болно.
Судалгааны үр дүнд судалгааны түүвэр болон асуулгын найдвартай байдал бүгд хангалттай үнэн зөв нь батлагдсан ба хамгийн чухал үр дүн болох байгууллагын инновацийн гүйцэтгэлд мэдлэгийн менежмент эерэг нөлөөтэй байдаг нь корреляцийн шинжилгээгээр батлагдсан юм. ММ-ийн хэмжээ нь компанийн гүйцэтгэлд болон инновацийн гүйцэтгэлд сайнаар нөлөөлж байдаг бөгөөд ММ-ийн түвшин дээшлэх тусам компанийн үйл ажиллагаа болон үйлчилгээний инноваци өсдөг гэсэн дүгнэлт урган гарч байна. Тиймээс барилгын зураг төслийн компаниуд мэдлэгийн менежментийн бодлогыг сайжруулах, мэдлэгийг эрчимтэй нэмэгдүүлснээр инновацийн гүйцэтгэлийг сайжруулах боломжтой болсноор өрсөлдөөнт зах зээлд амжилттай ажиллах гарцыг бий болгож чадах юм. |
en_US |
dc.subject |
Мэргэжлийн үйлчилгээний байгууллага (Professional service firm), архитектур инженерийн үйлчилгээ(Architectural and engineering service), Инновацийн гүйцэтгэл (Innovation performance), мэдлэгийн менежмент (knowledge management) |
en_US |
dc.subject |
архитектур инженерийн үйлчилгээ |
en_US |
dc.subject |
Инновацийн гүйцэтгэл |
en_US |
dc.subject |
мэдлэгийн менежмент |
en_US |
dc.subject |
мастерын ажил |
en_US |
dc.subject |
мэргэжлийн үйлчилгээ |
en_US |
dc.subject |
гүйцэтгэл |
en_US |
dc.subject |
төвлөрөл ба стандарт |
en_US |
dc.title |
Байгууллагын инновацийн гүйцэтгэлийг сайжруулахад мэдлэгийн менежментийн үзүүлэх нөлөө /Барилгын зураг төслийн байгууллагуудын жишээн дээр/ |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн менежмент |
|
ife.Мэргэжил.Индекс |
E340100 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|
ife.Диплом.Зөвлөх |
Дамба, Гэрэлмаа |
|