Хураангуй:
Өнөө үед дэлхий дахинд тулгамдаад байгаа, шийдвэрлэвэл зохих асуудлын нэг нь “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” билээ. Ийм нөхцөлд Монгол Улсын цаашдын элийн засгийн хөгжлийн чиг хандлага энэхүү үзэл баримтлалд нийцсэн байх нь гарцаагүй. Тиймээс Монгол Улс 2030 он хүртэл хөгжих “Тогтвортой Хөгжил”-ийн чиг хандлагыг дэвшүүлээд байна. Улс орны хувьд эдгээр үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудал хурцаар тавигдаж буй цаг үед байгаль орчиндоо нэлээд хэмжээний хог хаягдлыг үүсгэж, улмаар эко орчинд сөрөг үр дагаврыг бий болгож буй нэгэн үндэсний үйлдвэрийг сонгон авч, ногоон бүтээмжийн судалгаа хийхийг зорилоо.
Судалгаанд хамрагдсан “Мөнхийн үсэг” хэвлэлийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн дамжлага дахь материалын урсацыг орц, гарцын онол дээр тулгуурлан судалж, ногоон бүтээмжийн хэмжүүр болох материалын балансжилт, эко-мап, материалын урсах хөдөлгөөний бүдүүвч зураглалын диаграмм, материалын урсацын шинжилгээ (MFCA) зэрэг аргуудыг ашиглан, тус компанийн усны алдагдал, эрчим хүчний алдагдал, материалын алдагдлыг тус тусад нь ТОО ХЭМЖЭЭ болон МӨНГӨН ДҮН гэсэн хоёр үзүүлэлтээр гаргасан нь бодит байдалд нийцсэн, оновчтой судалгаа болж чадсан гэж үзэж байна.
Судалгааны үр дүнд энэ үйлдвэрт жилдээ дунджаар 260 тонн хаягдал гарч, 70 сая төгрөгний алдагдалд орсон байгааг судалгаагаар илрүүллээ.