Хураангуй:
Хувцасны салбарын тогтвортой байдлыг дэмжих оролдлогууд нь эко-материалын ашиглалт, нөөцийн илүү үр ашигтай үйлдвэрлэлд төвлөрч, аж үйлдвэрийн хөгжил орчны илүү бага нөлөөлөлд чиглэгдэж байгаа хэдий ч техник, технологийн сайжруулалтын өгөөж буурч, үйлдвэрлэл болон хэрэглээний хэмжээ нэмэгдэж байна. Хувцас үйлдвэрлэгчид үнэ цэнийг солилцохоос үнэ цэнийг ашиглах үйл ажиллагаанд төвлөрөн анхаарлаа хандуулах ёстой. Үүнд: хувцасныхаа эдэлгээг уртасгах буюу худалдан авалтыг багасгах, өмсдөг хувцасныхаа загварт оролцох хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, урамшуулах замаар хувцасны чанарыг нэмэгдүүлэх, хувцас хэрэглээнээс хасдаг шалтгаануудыг судлах (үүнд шошгонд хандах хандлага, угаах зуршил мөн нөлөөлнө), хэрэглээнээс хасах арга болон дизайны тогтвортой байдлыг Монгол хэрэглэгчийн хувьд судалж, Европын таван улсын хэрэгчийнхтэй харьцуулан дүгнэх болно.