Хураангуй:
Санхүүгийн хүндрэл, хямрал эхэлснээс хойш янз бүрийн таамаг асуудлуудыг дэвшүүлэн шүүмжилсээр байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил, олон нийтийн байгууллага аль аль нь нарийн төвөгтэй байдал, өөрчлөлт зэрэгт өртөн санхүүгийн байдал доройтох асуудалтай тулгарч байна. Менежментийн үйл явц нь чадварыг хөгжүүлэх, төлөвлөлт шинжилгээ, хяналтыг чадавхжуулах явдал бөгөөд энэ нь улам төвөгтэй болсоор байна. Компанийн цаашдын хөгжил нь орлого олох явдал бөгөөд орлоготой байхын эх үүсвэр нь эргэлтийн хөрөнгө юм. Хөрөнгийн менежментэд их хэмжээний ашиг өгөх тухай ярьдаг ч тодорхойгүй шалтгаанаар эргэлтийн хөрөнгийн дутагдалд орох нь гарцаагүй тохиолдох зүйлийг нэг юм. Энэ үйл явц нь “Ганхийц” хувьцаат компанийн үйл ажиллагаанд илэрхий харагдаж байна. “Ганхийц” ХК нь борлуулалтыг их хэмжээгээр хийдэг ч түүний ихэнх хувь нь зээлээр хийсэн борлуулалт байдаг ба эхний ээлжийн судалгааг хийхэд хүндрэлд нөлөөлсөн нөлөө дансны авлага гэхээр байна. Иймээс төмөр хийцийн үйлдвэрлэлийн хүндрэлийг судлахаар санхүүгийн үзүүлэлтүүдийг дээж болгон сонголоо. Судалгааны цаг хугацаанд тухайн компанид авлага нөлөөлж байгаа эсэхийг судлахаар 2003-2015 онуудыг сонгон авсан ба судалгааг ашиглан харьцаануудад дүн шинжилгээг хийх, ANOVA шинжилгээг хэрэгсэл болгон судалгааны хугацаанд авлагын нөлөөг олох, тухайн компанийн авлага түргэн хугацаанд мөнгө болж чадаж байгааг тодорхойлно.