Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Улаанбаатар хотын зам тээврийн зөрчлийн мэдээллийг үйл ажиллагаандаа ашигладаг байгууллагууд хоорондоо харилцан ашигтай мэдээллүүдээ цаг алдалгүйгээр хуваалцах технологийн шийдлийг олох явдал юм.
Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээллийн Технологи, Холбооны Газрын өгөгдлийн сан дахь жолоочийн онооны системийн мэдээллийг Замын цагдаагийн албаны өгөгдлийн санд хуулбарлах ажлыг GoldenGate технологийг ашиглан шийдсэнээр нэгдүгээрт маш бага хугацаанд олон мэдээлэл дамжуулах боломжтой; хоёрдугаарт жолоочийн онооны системийн шинэ мэдээллийг хоногт нэг удаа хуулбарладаг байсныг халж, бодит хугацаанд хүлээн авах боломжийг олгоно.