dc.description.abstract |
Бизнесийн ёс зүйн асуудал нь даяаршилтай салшгүй холбоотой. Даяаршил гэдэг бол улс орнууд нийгэм, эдийн засгийн хүрээнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, боловсрол, соёлоо солилцсоноор улсын үнэлэмжийг дээшлүүлэх үйл явц юм. Даяаршлын бүрэлдэхүүн хэсэгт дэлхий дахины худалдааны чөлөөт байдал, зах зээлийн өсөлт, интернет, олон улсын тээвэрлэлт, олон улсын харилцаа, худалдааны систем, худалдааны байгууллагын өсөлт ордог. Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон улсын Санхүүгийн Байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэргийг жишээ болгон нэрлэж болно. Нэг орон нөгөө оронтойгоо худалдаа наймаа хийх явцад соёлын өөр өөр байдал, үйл ажиллагааны чадвар, боломж зэргээс шалтгаалан шүүмжлэх, маргалдах нийгмийн удирдлагад дургүйцэн хазайж, нөгөө улсаа буруушаах хандлага бизнес эрхлэх явцад ажиглагддаг.
Нийгэм-соёл, ёс зүйн хэм хэмжээ, итгэл үнэмшил, шашин шүтлэг, зан заншил гэх мэт нь орон бүрт өөр байдаг. Тиймээс соёлын өөрчлөлт, ялгаа, ёс суртахууны ялгаа, хэм хэмжээний бодит байдал судлууштай асуудлын нэг болсон билээ. Тухайн орны иргэд юунд илүү итгэдэг вэ? юуг зөв гэж, юуг буруу гэж үнэлдэг вэ? гэдгийг сайтар тунгааж байж бизнес эрхлэх нь амжилтын нэгэн үндэс байдаг. |
en_US |