Хураангуй:
1970-аад оноос хойш улс орны эдийн засагт хүрээлэн буй орчны нөлөөллийг тооцох хандлага (Cairncross, 1991) гарах болжээ. Энэ нь тогтвортой эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалтай холбогдох бөгөөд тус үзэл баримтлалын үед маркетингийн тогтвортой стратеги, бодлого баримтлах хэрэгтэй болдог байна. Бид энэхүү судалгааны ажлаараа тогтвортой маркетинг, тогтвортой хэрэглэгчийн зан төлөв гэсэн онолын ойлголтуудыг судлаж, өнөөгийн манай хэрэглэгчдийн тогтвортой зан төлөвийг органик талхан бүтээгдэхүүний жишээн дээр тодорхойлохыг зорилоо.