Хураангуй:
Тус судалгаагаар Төв аймгийн 2016 оны эхний хагаст асуулгын аргаар авсан түүвэр судалгаанд хамрагдсан өрхүүдийн орлого, зарлагын хэмжээг шинжлэх замаар нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох, онцлогийг тодруулахыг зорьсон юм.
Бид орон нутгийн өрхийн зардал гаргах чадварыг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг тогтоохоос гадна, эрүүл мэндийн зэрэг чухал зардлыг гаргаж чаддаггүй, зардал доогуур өрхийн ангиллыг онцлон тодорхойллоо.
Мөн өндөр настай гишүүнтэй болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн зардал нь доогуур байгаа ба харааны болон хэл ярианы бэрхшээлтэй, бүтэн өнчин хүүхэдтэй байдал нь зардлыг нэмэгдүүлдэг болох нь харагдлаа.
Өрхийн нийт орлогыг өсгөдөг болон нэг гишүүнд ноогдох орлогыг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг тодорхойллоо. Онцолбол өрхийн өөрийн хөрөнгөтэй байдал нь нэг гишүүнд ноогдох орлогыг өсгөдөг хэдий ч газартай өрхүүдийн хувьд түүнийгээ ашиглаж орлогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа нь харагдаж байна.