Хураангуй:
Abstract
The concepts of developmental progress of the functional system are always related to any changes in its quantity, quality and structure. Nevertheless, these changes can occur at the same time as they are dependable each other. If one of those changes of a system in quantity, quality and structure excessively higher that others, it might lead the system to failure.
In 1960, American economist Walt W. Rostow proposed a theory of economic growth and this was grateful as he has explained economic development from the perspective of structural change. From the synergetic theory of view, during a period of a jump in economic growth, the system transfers to the bifurcated system which has two trajectories. Interestingly, the result of this structural change which can be measure of economic growth can be different because of its two trajectories which is a direct relation to its own structure and organizational current situation in reality.
After a big jump, when the levels of country’s educational population, consumer culture and science and industry relationships do not reach a certain level, getting higher economic growth by a drastic increase in the production based on only natural resources, it brings to collapse and go down.
The overall outlook of the system in the downturn after jump in growth is likely to be below the previous years. In this period, the system will face with some issues such as lack of natural resource, environmental pollution and bad environmental and socioeconomic environment for people to live health and well-being.
In this article, the non-linear mathematical model has developed involving following variables such as production growth, investment in the educational sector, the growth rate of intellectual resource and it’s down rate, size of constraints in material resource, price volatility in the resource and possibility of increase material resources through intellectual resources and also based on the model studied what are the rates of the economic leap and drop.
Товч хураангуй
Аливаа системийн хөгжил гэдэг ойлголтыг тоо, чанар,бүтцийн өөрчлөлттэй холбон авч үздэг. Гэхдээ тоо, чанар, бүтцийн өөрчлөлт нэгэн зэрэг, нэг нь нөгөөгөөсөө уялдан гарахыг хэлдэг байна. Харин тоо, чанар, бүтцийн өөрчлөлтийн аль нэг нь хэт хүчтэй явагдсанаар системийг сүйрэлд оруулах шалтгаан болно.
Америкийн эрдэмтэн Ростоу (Rostow, 1960) нь эдийн засгийн үсрэлт гэдэг ойлголтыг гаргаж ирсэн бөгөөд энэ нь хөгжлийг бүтцийн өөрчлөлтийн үүднээс тайлбарласан чухал нээлт болсон байна. Эдийн засгийн үсрэлтийг синергетикийн онолын үүднээс тайлбарлавал энэ нь салаа зам бүхий бифуркацийн байдалд системийг оруулж байгаа юм. Эдийн засгийн өсөлтөөр илэрхийлэгдэх энэхүү бүтцийн өөрчлөлт нь ямар салаа замаар явж, ямар үр дүнд хүрэх нь системийн өөрийнх нь бүтэц, зохион байгуулалтын бодит байдлаас шууд хамаардаг байна.
Аливаа нэг улс орны хүн амын боловсролын түвшин, хэрэглээний соёл, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн харилцан холбоо нь тодорхой түвшинд хүрээгүй байхад зөвхөн байгалийн баялгийг ашиглах чиглэлээр үйлдвэрлэлийн эрс өсөлтөд хүрэх нь тодорхой хугацааны дараа уналтад орох аюулыг авчирдаг байна. Үсрэлтийн дараах энэхүү уналтын үед системийн ерөнхий төлөв байдал нь өмнөх үеийнхээс дор болж болох талтай. Энэ үед байгалийн баялаг эрс хомсдож, байгаль орчин бохирдож, хүний эрүүл, сайн сайхан амьдрах боломжийг хангах байгаль, нийгэм-эдийн засгийн орчин хямралд орсон байна.
Энэхүү илтгэлийн хүрээнд, үйлдвэрлэлийн өсөлт, оюуны салбарт оруулах хөрөнгө оруулалт, оюуны нөөцийн өсөлт ба уналтын түвшин, материаллаг нөөцийн хязгаарлалтын хэмжээ, нөөцийн үнийн хэлбэлзэл, оюуны нөөцийн тусламжтайгаар материаллаг нөөцийг өсгөх боломж зэрэг хувьсагчдыг хамарсан шугаман биш математик загварыг боловсруулан, уг загварт үндэслэн, дээр дурдсан эдийн засгийн үсрэлт ба уналт ямар түвшинд байж болохыг судлан тодорхойлсон байна.