Хураангуй:
Нийлүүлэлтийн талын шокууд болох хөдөлмөрийн нийлүүлэлтийн шок, технологийн шок нь Филипсийн муруйн болон IS муруйн тэгшитгэлүүдээр дамжин мөнгөний бодлогын Тэйлорын дүрмээр тодорхойлогдох хүүний түвшинд нөлөөлж уг хүүний түвшин нь урт хугацаанд эдийн засгийн хувьсагчууд болох хэрэглээ, гарц, инфляци ажил эрхлэлт зэргийг хэрхэн хэлбэлзүүлдэг болохыг судлах юм.
Л. Кристиано, М. Трабандт, К. Валентин (2010) нарын “Мөнгөний бодлогын анализ дахь Динамик Стохастик Ерөнхий тэнцвэрийн загвар” нэртэй судалгааны ажлын эхний бүлгийн онолын хэсгээс өөрийн судалгаандаа ашиглалаа