Хураангуй:
Монгол Улсын болон эдийн засгийн бүсүүдийн үйлдвэрлэлийн чадамжийн чанарын тоон үнэлгээ болон бүс бүрийн хувьд хөгжлийн төлөв байдлын прогноз хийсэн үр дүнгүүдийн талаар авч үзэх болно.
Бүс нутгийн хөгжлийг нээлттэй зах зээлийн нөхцөлд хөхиүлэн дэмжихийн тулд түүнд хандаж байсан уламжлалт хандлагыг төрийн болон шинжлэх ухааны талаас эрс өөрчлөх шаардлага гарч байгаа юм. Энд бид зөвхөн бүс нутгийн хөгжлийн асуудалтай уялдан гарч буй шинжлэх ухааны асуудлуудыг дурдаж тэдгээрийг шийдвэрлэхэд нэгдмэл ямар арга зүйг баримтлах талаар зарим санааг дэвшүүлж байгаа болно.