Хураангуй:
Арилжааны банкны удирдлагын хүрээнд үйл ажиллагааны зардлыг удирдах нь анхаарал татсан хэвээр л байна. 1990-ээд онд өрсөлдөөний түвшний ерөнхий өсөлт болон үйл ажиллагааны зардлын өсөлтийн улмаас арилжааны банкны хүүгийн түвшний ялгаа (хадгаламжид төлж байгаа хүүгийн төлбөр болон зээлээс авч буй хүүгийн орлогын) улам бүр буурч эхэлжээ. Шимтгэлийн орлогыг нэмэх нь зөвхөн хягаарлагдмал хүрээнд боломжтой бөгөөд энэ нь ашигт байдлын түвшингөө барьж байх үүднээс банкууд нь зардлаа багасгах шаардлагатай болохыг харуулж байна. Энэ үед хамгийн амжилттай ажиллаж байсан банкууд нь зардлаа маш сайн хянаж чаддаг банкууд байжээ. Арилжааны банкны зардлын бүтцэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг ч хамгийн чухал нь шууд бус зардлын жин юм. Иймээс эдгээр үйл ажиллагааны зардлуудыг хэрхэн зөв удирдах, үр ашигтай системийг нэвтрүүлэх шаардлага гарсаар байна.