Хураангуй:
ХУРААНГУЙ
Дэлхийн эдийн засаг 2008-2009 оны хямралаас ангижираад бараг арваад жил өнгөрч байгаа боловч хямралын өмнөх хэвийн байдлаа сэргээж чадаагүй, тогтворгүй, зогсонги шинжтэй. Үүнд хүрээлэн буй орчин ба экологийн нөхцөл байдлын доройтолын зэрэгцээгээр тэргүүний өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн бүтцэнд гарч буй өөрчлөлтүүд: санхүүгийн ба үйлчилгээний салбаруудын хэт түргэн тэлэлт өргөжилт таатай бус нөлөөлж эхэллээ. Дэлхийн улс орнуудын дотор баян ядуугийн ялгаа хэвийн байдлаас хэтэрч, улс төр нийгмийн хүрээний нэн тулгамдсан асуудлууд болон хувирах төлөв ажиглагдана. Мөн улс орнуудын үндэсний эдийн засаг дотор баячууд ядуучуудын хэмээх ялгарал гүнзгийрэх төлөвтэй.
Монгол орны хувьд бол дэлхийн эдийн засгийн эдгээр үзэгдлүүд бага цар хүрээтэй боловч ерөнхий сценари нь давтагдаж харагдана. Монголын эдийн засаг өөрийн гэсэн үлэмжхэн онцлогтой, өсөлтийн асар их боломжтой тул улс төр, эдийн засгийн элитийн удирдахуйн мэдлэг, ур чадвар дээшилж, ялангуяа ёс суртахууны түвшин хүмүүнлэгийн шаардлаганд хүрэх цаг мөчид түргэн өөдлөж, өсөх нь маргаангүй асуудал.
1. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн тойм. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй ба зогсонги байдал
2. Шинжлэх ухаан техник технологийн дэвшил ба эдийн засгийн өсөлтийн харилцан хамаарал, үр дүн
3. Римийн клубын захиалгат судалгааны ажлууд. Эдийн засгийн өсөлтийг хязгаарлах тухай зөвлөмжүүд
4. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралт. Нийгмийн өгөөж хүртээмж багасах хандалагууд
5. Орлого баялагийн хэт тэгш бус байдлын нийгэм эдийн засгийн сөрөг үр дагавар
6. Монголын эдийн засгийн өнөөгийн тойм