Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь логистик регрессийн шинжилгээний
аргазүй, логит загварын бусад ижил төрлийн загваруудаас ялгарах ялгаа, давуу талыг
илрүүлэхэд оршино. Чанарын тайлбарлагдагч хувьсагчтай загварыг үнэлэхэд шугаман
магадлалын загвар, пробит, логит гэсэн гурван гол загварыг ашиглана. Эдгээр
загваруудын зорилго ижил боловч цар хүрээ, хэрэглээгээрээ ялгаатай. Шугаман
магадлалын загварыг хамгийн бага квадратын аргаар үнэлдэг бол логит төрлийн
загваруудыг ХИҮ хувь бүхий аргаар үнэлдэг ба ХИҮ аргаар үнэлэх үед
хетероскедастикийн асуудлыг засах шаардлагагүй. Харин ХИҮ үнэлгээний хувьд
түүврийн хэмжээ хангалттай их, орхигдсон өгөгдөл байхгүй бол үнэлгээний найдвартай
байдал улам сайжирна. Магадлалын шугаман загвар, пробит загвартай харьцуулахад
хэрэглээнд ашиглагдах байдал, үнэлгээний сонголт, тайлбар нь илүү өргөн хүрээг
хамардагт логит загварын давуу тал оршино.