Хураангуй:
Брэндийн имиж буюу хэрэглэгчдэд ямар сэтгэгдэл төрүүлж байгаа, ой ухаанд нь байршсанаас хамааран хэрэглэгчийн үнэнч байдалд нөлөөлөх судалгааг энэхүү дипломын ажлаараа гаргаж ирэхийг хичээлээ.
Брэндийн имиж хэрэглэгчийн үнэнч байдалд хэр нөлөөлж байгааг сүүн бүтээгдэхүүн дээр судалгаа хийх байдлаар тогтоохыг зорьсон. Сүү нь ямар нэг онцгой атрибуци, брэнд болон ялгарахад бэрх бүтээгдэхүүн. Харин тэрхүү бүтээгдэхүүний брэндийн имижийг анхнаасаа бий болгохдоо зөвөөр бүтээвэл зах зээлд өрсөлдөхүйц хүчтэй брэнд бий болох, үнэнч хэрэглэгчидтэй болох боломжтой.
Нэрнээсээ харахад брэнд имижийн ямар ямар элемент хүчин зүйлүүд нь хэрэглэгчийн үнэнч байдлыг бий болгож байна, яг үнэнч хэрэглэгчид брэнд имижээс болоод үнэнч болсон уу гэх асуултууд урган гарч ирнэ. Судалгааны өгөгдөлд анализ хийж үзэхэд үнэнч хэрэглэгч бий болоход үнэхээр брэнд имижийн зарим элементийн нөлөөлөл байсан бөгөөд хэрэглэгчид ч үүнийг байх ёстой зүйл хэмээн хүлээн авдаг болох нь батлагдсан билээ.