dc.description.abstract |
Залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх,хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх,стресс багасгах ач холбогдолтой энтертаймэнт төвийн бизнес төлөвлөгөө боловсруулах. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Шинэ үйлчилгээний соёлтой танилцах, Монголд анхдагч байж энэ төрлийн төвүүдийг олон болгох, шинэ хоты соёлыг бий болгох. Үүний хажуугааар хөдөлгөөний дутагдалд хөгшин гэлтгүй залуучууд хүртэл өртөх явдал байна. Иймээс хүмүүсийн өөртөө зориулах чөлөөт цаг, заваа зөв зохистой өнгөрөөх стрессээ тайлах, спортоор хичээллэх газрууд өвлийн нөхцөлд төдийлөн хангалттай байддаггүй билээ. Хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан хувь болон хамт олоноороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, спорт клубүүд ихээр нэмэгдэж байгаа ч энэ төрлийн үйлчилгээ монголд хараахан үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа билээ. |
en_US |