Хураангуй:
Уг дипломын ажлын зорилго нь хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний шалтгааныг олж мэдэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг судлахад оршино. Дэлхий даяар 2009 онд хотод амьдарч байгаа хүний тоо хөдөө амьдарч байгаа хүний тооноос давсан ба түүнээс хойш ихээр нэмэгдэж байна. Манай оронд ч мөн ялгаагүй сүүлийн жилүүдэд хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдсэн.