Хураангуй:
Хязгаарлалтын онолын дагуу байгууллагын үйл ажиллагаанд ямагт нэгээс багагүй хязгаарлагч хүчин зүйл үргэлж оршин байдаг гэж үзэх бөгөөд хязгаарлалтын онолын гол зорилго нь материалыг аль болох түргэн хугацаанд борлуулалт болгон хувиргаснаар, төгс ахиуц ашгийг хамгийн их байлгах явдал юм. Төгс ахиуц ашиг өндөр байснаар байгууллагын ашигт ажиллагаа нэмэгдэнэ гэж үздэг.
Энэхүү судалгааны ажлыг “Нахиа Импекс” ХХК-аас нийт голлох тун шилтэй 11 төрлийн эм, флаконтой тарилгын нунтаг 6 төрлийн эмийг сонгосон. Дараах бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн процесс, түүхий эд материалын татан авалт ба түүний өртгийн мэдээлэл, тухайн нэгж бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэх үнэ зэрэг мэдээллийг ашиглан тухайн байгууллагын үйлдвэрлэлийн процессийн хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлж, хязгаарлагчид үндэслэн төгс ахиуц ашгийн хандлагаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх арга замыг боловсруулах зорилготой тус судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Судалгааны ажлын үр дүнд “Нахиа Импекс” ХХК нь борлуулалтын таамаглал болон эрэлтийн хэмжээндээ үндэслэн төгс ахиуц ашгийн хандлагаар зохион байгуулсан үйлдвэрлэлийн оновчтой загвараар үйлдвэрлэлээ явуулж улмаар ашиг ажиллагаа, мөнгөний эргэцийг нэмэгдүүлэх боломжтой юм.