Хураангуй:
Хэрэглэгчийн анкетан асуулга, ярилцлагын арга мөн байгууллагын ярилцлага, ажиглалтын судалгаа явуулсны дагуу эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл тэр дундаа ээмэг, бөгжний зах зээлийн судалгааг хийсэн бөгөөд энэ чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны брэндүүд болон брэндийн бус бүтээгдэхүүн худалдаалагчид, Үндэсний гоёл чимэглэлийн брэндийн болон брэндийн бус худалдаалагчдыг судалж, зах зээлийн багтаамж, энэ зах зээлийн цаашдын чиг хандлага, өсөлт, хэрэглэгчдийн хэрэглээний хандлага, ойлголт, зан төлөвийг тодорхойлсон.