Хураангуй:
Өнөөгийн өрсөлдөөнтэй зах зээлийн нөхцөлд амжилттай бизнесийн үйл ажиллагаа явуулах үндэс нь байгууллага маркетингийн үйл ажиллагаагаа хэрхэн зөв зохистой зохион байгуулан явуулж буй байдал цаашлаад хэрэглэгчээ хэрхэн гүн гүнзгий сайтар судалж тэдэнд тохирсон маркетингийн үйл ажиллагаа, урамшууллын хөтөлбөрийг явуулж байгаагаас ихээхэн шалтгаална. Бизнес гэдэг бол хэрэглэгчдийг олж, тэднийгээ тогтоон барьж, тэдэнтэйгээ хамт өсч өргөжсөнөөр амжилтанд хүрдэг байна. Ул суурьтай цогц маркетингийн гол үндэс нь хэрэглэгчидтэй бат бах харилцаа бий болгох асуудал байдаг ба бизнесийн амин сүнс нь үнэнч хэрэглэгчийг бий болгох явдал юм.
Манай орны үүрэн холбооны салбарт одоогоор Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл гэсэн дөрвөн оператор компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5,5сая хүн энэ 4 оператор компанид бүртгэлтэй байдгаас 3,110,200 хүн идэвхитэй хэрэглэдэг байна.(ХХЗХ, 2015) Эдгээр компаниудаас гурав нь өнөөдөр оноон дээр суурилсан байнгын урамшууллын лояалти хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Анх Юнител компани 2011онд Green Gold(GG) хэмээх лояалти хөтөлбөрийг гарган, хэрэглэгч өөрийн GG оноогоо ашиглаж бодит хэрэглээнд нэвтрүүлэн олон олон урмшуулалд хамрагдах боломжтой болж гарч ирж байсан бол түүний араас 2014 онд Мобиком компани Candy цахим мөнгө гэсэн лояалти хөтөлбөр, дараа нь Скайтел компани Sky лояалти хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажиллаж байна. Эдгээр гурван операторын лояалти хөтөлбөр тун сонирхолтой, шинэлэг өөр өөрийн онцлогтойгоор үйлчилгээ үзүүлэн хэрэгжиж байна. Хэдийгээр богино хугацаанд хэрэглэгчдийн мэддэг хөтөлбөрүүд болсон хэдий ч хэрэглэгч төдийлөн сайн ашиглаж чадахгүй, орон нутгийн хэрэглэгчдэд сургалт мэдээлэл муу, сурталчилгаа болон маркетингийн тал дээр болоод хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх тал дээр дутагдал байсаар байна.
Манай орны үүрэн холбооны оператор компаниудийн хамгийн гол асуудал нь хэрэглэгчдээ хэрхэн тогтоон барьж үлдэх вэ, шинэ хэрэглэгчийг яаж татах вэ гэсэн асуудлууд байгаа бөгөөд үүнийг шийдэхэд энгийн давтамжтайгаар зарлагддаг урамшууллаас гадна хэрэглэгчийг байнга ашиглах сэдлийг төрүүлэхүйц байнгын урамшууллын лояалти хөтөлбөрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ, хэрэглэгчид яаж таниулах, сургах вэ гэсэн асуудлыг маркетингийн үр дүнтэй аргыг ашиглан шийдэх шаардлага байсаар байна. 2016 оны эхний хагасын байдлаар манай орны дугаараа ивэхитэй хэрэглэгчдийн тоо 3,1 сая хэрэглэгч байгаагаас лояалти хөтөлбөрт бүртгэлтэй 2,1 сая хэрэглэгч үүнээс лояалти хөтөлбөрт идэвхитэй хамрагддаг хэрэглэгчдийн тоо 1,7 сая байгаа юм. Энэ нийт дугаараа идэвхитэй хэрэглэгчдийн 54,8%-тай тэнцүү байгаа ба дөнгөж тал хувь нь лояалти хөтөлбөрийг ямар нэгэн байдлаар ашигладаг гэсэн тоо байна.