Хураангуй:
Монголд түргэн хоолны газрууд олноор нэмэгдэж салбарын өрсөлдөөн ихсэн, компаниуд борлуулалтаа нэмэгдүүлж хэрэглэгчидээ татахын тулд олон төрлийн борлуулалтын идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийг ашиглаж байна. Эдгээр арга хэрэгслүүдээс аль нь илүү оновчтой байж хэрэглэгчдэд хүрч, худалдан авалтын шийдвэр гаргалтанд нөлөөлж буй эсэх нь тодорхойгүй байдаг тул борлуулалтын арга хэрэгслүүд хэрэгчлэгдийн худалдан авалтанд хэрхэн нөлөөлж буй судлах нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны хүрээнд компаниудын хэрэгжүүлж буй борлуулалтын идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдээс аль нь илүү оновчтой, хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалтанд нь нөлөөлж байна гэдгийг түргэн хоолны салбарын жишээн дээр тулгуурлан судалгааны үндсэн дээр тодорхойлов. Судалгааг пиццаны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын маркетингийн менежүүрээдээс болон хэрэглэгчдээс санамсаргүй түүврийн аргаар түүвэр бүрдүүлэн фокус группынн болон анкет асуулга болон инженерчлэлийн судалгааны аргаар хийсэн.