Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар 2007-2009 оны санхүүгийн хямралын
дараах институци хэр өөрчлөгдөж, түүхий эд экспортлодог 4 улсуудад байгалийн
баялагийн хараалд өртсөн талаар Кауфман, Крей, Маструзи нарын судалгааны ажлыг
үндэслэн засаглалын 6 талбарын дунджаар институцийг сонгосон, экспортод эзлэх уул
уурхайн хувийн хооронд эконометрик шинжилгээ хийлээ. Шинжилгээг EViews 9
программ дээр хийсэн бөгөөд нийт 4 улсын экспортод эзлэх уул уурхайн хувийг
засаглалын 6 талбарын дунджаар институцийг шалгахад Монгол,Киргиз улсын хувьд
институцийн 1%-ийн өсөлт экспортод эзлэх уул уурхайн %-г бууруулдаг харин
Узбекистан, Казакстан улсын хувьд институцийн 1%-ийн өсөлт нь экспортод эзлэх уул
уурхайн %-г өсгөдөг гэсэн үр дүн гарсан.