Хураангуй:
Аливаа улс орны болон компаниудын санхүүгийн хүчирхэг байдалтай байх асуудал нь
хөрөнгө оруулалт, үүний гол суваг болох хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс ихээхэн
хамаардаг билээ. Дэлхийн улс орнууд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх замаар эдийн
засгийн бодитой өсөлтийг бий болгож үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ зээлийн
хямд өртөгтэй, урт хугацаат эх үүсвэрээр хангаж байна. Манай орны санхүүгийн
салбарын бүтцийн хувьд 96%-ийг Банкууд, ББСБ 2%, Даатгал 1%, ҮЦЗЗ 1%-ийг тус тус
бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь манай санхүүгийн систем эрүүл бус бүтэцтэй, банк
давамгайлсан ганцхан тулгуурын тогтолцоотой харагдаж байгаа юм. Санхүүгийн
салбарыг жигд хөгжүүлбэл даатгал, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангууд үр
ашигтай ажиллаж зээлээс бусад эх үүсвэрээр санхүүжилт олж авах зэрэг санхүүгийн
өргөн боломжууд бий болж улмаар зах зээлд мөнгө чөлөөтэй эргэлдэх боломжууд
нээгдэх юм. Ялангуяа хөгжиж буй эдийн засагтай манай орны хувьд урт хугацааны
санхүүжилт татах бололцоотой суваг нь хөрөнгийн зах зээл бөгөөд энд өөртөө буй
хөрөнгө баялгаа өсгөж арвижуулах боломж үргэлж байдаг.
Тиймээс миний бие энэхүү судалгаандаа хөрөнгийн зах зээлд чухал оролцогч
байгууллага болох хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн талаар судалсан
бөгөөд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлийн талаарх
мэдлэгийн төвшинг голчлон судалж, цаашлаад лангууны арын захыг бий болгох
боломжийг судлахыг зорьсон болно.