Хураангуй:
Судалгааны ажлын зорилго нь манлайллын болон ажлын сэтгэл
ханамжийн тухай онол, хандлагуудыг академик түвшинд судалж Суруга Монгол ХХК-
ийн ажилтнуудын ажлын сэтгэл ханамжийн түвшинг асуулгын аргаар хэмжиж,
удирдлагын арга барилыг тодорхойлуулж, шинжилгээнд тулгуурлан дүгнэлт санал
зөвлөмж боловсруулах юм. Энэхүү судалгааны ажилд дараaх таамаглалыг дэвшүүлсэн.
Таамаглал 1: Тухайн байгуулагын удирдлагын арга барил нь одоогийн ажилчдын ажлын
сэтгэл ханамжид нөлөөлдөг.
Энэхүү ажлын хүрээнд Суруга Монгол барилгын компанийг судалгааны обьектоо
болгон сонгосон шалтгаан нь одоогийн ажилчид нь ажлаас хоцрох, ажлын гүйцэтгэл
чанар муудах, гэх зэрэг байгууллагад олон сөрөг хандлагууд бий болж байсан учраас
энэхүү судалгааны ажлыг хийхийг зорилоо