Хураангуй:
Оюутан залуус гэдэг бол тухайн улс орны маргаашийн ирээдүй бөгөөд харин их дээд сургуулиуд чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэх үүргийг хүлээдэг. Тиймээс мэдлэг чадвартай чанартай төгсөгч бэлтгэхийн тулд нэн тэргүүнд оюутнуудын сурлагын амжилтанд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох хэрэгтэй юм. Олон улсын судлаачдын хийсэн судалгаа шинжилгээнээс үзэхэд оюутны сурлагын амжилтанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь цагийн менежмент болох нь харагдсан. Уг судалгааны ажлаар оюутан гэж хэн болох, оюутны сурах үйл явц, сурлагийн амжилт мөн цагийн менежментийн талаар онолын судалгаа хийж түүн дээрээ тулгуурлан СЭЗИС-ийн оюутнуудын сурах үйл явц, сурлагад цагийн менежментийн үзүүлэх нөлөөллийг шинжилнэ. СЭЗИС-ийн оюутнуудаас ажиглалт болон асуулгын арга ашиглан өгөгдөл цуглуулах бөгөөд мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэхдээMS Excel, SPSS программуудыг ашиглана.