Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хот дахь цагаан
хоолны газраар үйлчлүүлэгчдийн зан төлөвийг судлах зорилготой. Судалгааны хүрээнд
түүврийн хэмжээгээ Улаанбаатар хотод амьдардаг цагаан хоолтнуудаас бүрдүүлсэн.
Судалгааны түүврийн хэмжээг тодорхойлоход нийт 125 гарч 126 судалгааг энгийн
санамсаргүй байдлаар авж SPSS программ дээр шинжилгээ хийсэн. Дипломын ажлын
хүрээнд Улаанбаатар хот дах цагаан хоолны газраар үйлчлүүлэгчдийн зан төлөвийг
судалж, тухайн үйлчлүүлэгч ямар хоолны газрыг яaгаад сонгож байгааг, маркетингийн
хольцууд нь шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилго тавин
судалгааны загвар болон таамаглалыг онолын үндэслэлтэйгээр гаргаж бизнес эрхлэгчэд
хэрэглэгчээ хэрхэн татах талаар санал зөвлөмж боловсруулсан. Онолын судалгааны
хүрээнд хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин
зүйлс, маркетингийн өдөөгч хүчин зүйлсийн талаарх ойлголтуудыг судалсан.
Хэрэглэгчийн хар хайрцагны загварыг судлан судалгааныхаа загвараар сонгон авч
маркетингийн өдөөгч хүчин зүйлсийг судлан хоолны газрын сонголтод нөлөөлж болох
27 хүчин зүйлсийг үйлчилгээний хольцууд буюу 6 бүлэг болгон авч үзсэн.