dc.description.abstract |
Санхүүгийн систем тогтвортой байгаа үед санхүүгийн байгууллагууд хэвийн үйл
ажиллагаа явуулж, мөнгөний нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгддэг.
Системийн системийн тогтвортой байдал нь бодит эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг ба
санхүүгийн системийн тогвтортой байдалд бусад улс орнуудын санхүү, эдийн засгийн
нөхцөл байдал ч мөн нөлөөлдөг. Тиймээс санхүүгийн системийн оновчтой бүтэц,
оновчтой хөгжлийн бодлого нь улс орны хөгжих нөхцлийг бий болгоно.
Монгол улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиснээс хойш санхүүгийн
систем хурдацтай хөгжсөөр ирсэн бөгөөд өнөөдөр банкны секторын зах зээлд эзлэх хувь
хамгийн их байгаа боловч бусад санхүүгийн секторууд ч мөн адил хурдтайгаар хөгжсөөр
байна. Санхүүгийн зах зээл бүхэлдээ хөгжихөд банк, хөрөнгийн зах зээлээс гадна бичил
санхүүгийн зах зээлийн хөгжил чухал ач холбогдолтой байна. Ялангуяа манай орон шиг
хөгжиж байгаа орнуудын бага орлоготой иргэдийн хувьд өөрсдийн өдөр тутмын
амьдралын хэрэгцээгээ хангах, эрсдэлээ удирдахдаа санхүүгийн хохирол бага байх
боломжийг үргэлж эрэлхийлж байдаг. Иймээс ч бичил санхүү бол бусад санхүүгийн
байгууллагын үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа орлого багатай иргэдийн жижиг дунд
бизнес, үйл ажиллагааг дэмжихийн тулд бага хэмжээний зээл, зээлийн хүү зэрэг
санхүүгийн үйлчилгээнүүдийг санал болгож байдаг. Өөрөөр хэлбэл банкны секторын
хүрч чаддаггүй сегментэд хүрч ажиллаж чаддаг салбар юм. Тиймээс манайх шиг хөгжиж
буй улсуудын хувьд иргэддээ санхүүгийн үйлчилгээг нэгэн зэрэг бүгдэнд нь олгон,
жижиг дунд бизнес, үйлдвэрлэлийг нэгэн зэрэг дэмжин ажиллавад цаашлаад улс орны
хөгжилд томоохон түлхэц болох юм.
Монголд бичил санхүү хэмээх ойлголт орж ирснээс хойш хадгаламж зээлийн
хоршоодуудын шил дараалсан дампуурал бичил санхүүгийн талаарх иргэдийн ойлголт,
дүгнэлтийг бууруулснаас өдий хүртэл энэ зах зээл жинэхэн утгаараа хөгжиж чадахгүй
байгаа билээ. Энэхүү судалгааны ажлаар санхүүгийн зах зээл, түүний хөгжил одоо ямар
байдалтай байгаа болон тэр дотроо бичил санхүүгийн зах зээл, түүний хөгжил, бичил
санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа одоогоор ямар байдалтай байгаад дүгнэлт
өгөхөөс гадна бичил санхүүгийн зах зээлийн хөгжил цаашдаа ямар байх хэрэгтэй талаар
дүгнэлт, санал зөвлөмж боловсруулахыг зорьсон юм. |
en_US |