Хураангуй:
Аливаа бизнес эрхлэгчийн гол зорилго нь ашиг орлого олох ашигт ажиллагаанд тулгуурладаг боловч үйлдвэрлэж борлуулж буй бүтээгдэхүүн үзүүлж буй үйлчилгээ нь хууль тогтоомжид нийцэж байх зүй ёсны шаардлага байдгийг орхигдуулах учиргүй юм. Өнөөдрийн зах зээлд нийлүүлж буй зарим бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн тэдний хүсэл сонирхол таашаалд нийцүүлж байгаа мэт ярьж хэлдэг ч үнэн хэрэгтээ тэдний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн асуудал цөөнгүй байгааг бид өдөр тутмын амьдралдаа харсаар мэдсээр сонссоор байгаа билээ. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах хангалттай эрх зүйн зохицуулалт байгаа эсэх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэж буй эрх зүйн зохицуулалтыг судалж дүн шинжилгээ хийхийг зорилоо.