Хураангуй:
“Хэрэглээний соёл” гэдэг нь хэрэглээ, түүнтэй хамаарах соёлын талаарх ойлголт бөгөөд хэрэглэгчийн боловсрол гэдэг нь хэрэглэгч бүр өөрийн улсын хуулиар олгогдсон эрхүүдээ сурах, мэдэх, заалгах харилцан хамаарал бүхий үйл явц гэж үздэг. Монгол хэрэглэгчдийн хувьд энэ мэдлэг ойлголт ямар байсан, одоо хэрхэн өөрчлөгдсөн болохыг 6 жилийн өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулан шинжилж, өнөөгийн нөхцөл, чиг хандлага ямар байгаа талаар судлаачид дүгнэж, санал бодлоо илэрхийлсэн болно.