Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд “Супермаркетаар үйлчлүүлэгч хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа” хийгдсэн. Сүүлийн жилүүдэд Монголын супермаркетын зах зээл дээр өндөр зэрэглэлийн стандарттай франчайзингийн супермаркетууд нэвтэрснээс улбаалж тус зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн. Уг өрсөлдөөнд хэрэглэгчид хожиж байгаа бөгөөд тэдний хувьд ямар супермаркетаар үйлчлүүлэхийг чухалчилдаг болохыг тодорхойлохыг зорьсон юм.