Хураангуй:
Монгол Улс дахь ноолуурын үйлдвэрлэл нь чанартай түүхий эдийн хангамж болон дайвар боловсруулалтанд оруулж байгаа хөрөнгө оруулалтаараа дэлхийн сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл дээр цахиур хагалж байгаа өнөө үед энэ салбарын өрсөлдөөөн нэмэгдсээр байгаа билээ. Жил ирэх тусам шинэ техник технологи, загварын онцлог нь өөрчлөлтөнд орж байгаатай холбоотойгоор байгууллагын одоо байгаа үйл ажиллагаан дээр үнэлгээ хийж, түүн дээр суурилсан өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага тулгараад байна. Тиймээс “Пи Си Вай” ХХК-н хувьд дотооддоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх, чанартай бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн үйл ажиллагааг хангах төлөвлөгөө боловсруулахын тулд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг таниж мэдэх, салбарын чиг хандлага, олон улсын чиг хандлага ямар байгааг олж мэдэх, техник технологи, үйлдвэрлэл, ажиллах хүчний хүчин чадлыг тооцож, хэрэгжүүлэх арга замыг боловсруулсан.