Хураангуй:
Жижиг бизнес нь дотроо 3 төрөлд хуваагдана. Үүнд: жижиглэн худалдаа, жижиг үйлчилгээ, жижиг үйлдвэрлэл юм. Уг судалгааны ажлын хүрээнд жижиглэн худалдааны салбарыг хамруулан авч үзэх бөгөөд жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах зорилготой юм. Судалгаанд нийт 207 эмэгтэй бизнес эрхлэгч оролцсон бөгөөд судалгааны анкет нь нийт 46 асуултаас бүрдсэн байна. Судалгааны үр дүнд бизнес эрхлэгчид нь нэмэлт орлогын эх үүсвэр хэрэгтэй болох ба бизнес эрхлэх сонирхолтой учраас бизнес эрхэлдэг байна. Түүнчлэн жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн чухал асуудал нь санхүүгийн бэрхшээл байсан бөгөөд түүний дараагаар гэр бүлийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай байдаг байна.